Friday, February 28, 2014

Нөхцөл шалгах

If операторыг орлох өөр арга байдаг. ‘?:’- операторыг нөхцөлт илэрхийлэл гэнэ.
Бичигдэх ерөнхий хэлбэр:  (<нөхцөл>) ? (<оператор_1>) : (<оператор_2>);
Нөхцөл-нь анхны нөхцөл шалгах логик илэрхийлэл байна. Хэрэв нөхцөл үнэн бол оператор_1 нь, эсрэг тохиолдолд оператор_2 биелэгдэнэ.
Жишээ нь дээрхи бодлогод:        (a>b) ? (max=a) : (max=b);
Энэ арга нь оператор_1 ба оператор_2 нэгэн ижил хувьсагчид утга олгох тохиолдолд дараахь гурав дахь хэлбэртэй байж болно. Үүнд:
 <хувьсагчийн_нэр> = (<нөхцөл>) ? (<утга_1>) : (<утга_2>);
Жишээ нь дээрхи бодлогод энэ хэлбэрээр:     max = (a>b) ? (a) : (b);


Бодлого-1. Өгөгдсөн a, b хоёр тооны их утгыг олох бодлогын програм:
#include <stdio.h>
#include <conio.h>
main()
{ int a,b,max;
 printf("a,b toogoo oruulna uu ");
 scanf("%d %d",&a,&b);
 if(a>b) max=a; else max=b;
 printf("2 toony ih ni: %d",max);
 getch();
 return 0;
}
Энэ бодлогын if операторыг хоёрдохь ба гуравдахь хэлбэрээр:
(a>b) ? (max=a) : (max=b); ба max=(a>b)?(a):(b); гэж сольж биелүүлэхэд адилхан үр дүн гарна.

Бодлого-2.Өгөгдсөн a, b, c гурван тооны хамгийн их утгыг олох бодлогын програм болгож өргөтгөвөл:
#include <stdio.h>
#include <conio.h>
main(){
 int a,b,c,max;
 printf("a,b,c=");
 scanf("%i %i %i",&a,&b,&c);
 if(a>b) {if(a>c) max=a;
          else max=c;
 } else { if(b>c) max=b;
              else max=c;
 }
 printf("max=%i",max);
 getch();
 return 0;
}
 

No comments:

Post a Comment