Friday, February 28, 2014

Нөхцөл шалгах

If операторыг орлох өөр арга байдаг. ‘?:’- операторыг нөхцөлт илэрхийлэл гэнэ.
Бичигдэх ерөнхий хэлбэр:  (<нөхцөл>) ? (<оператор_1>) : (<оператор_2>);
Нөхцөл-нь анхны нөхцөл шалгах логик илэрхийлэл байна. Хэрэв нөхцөл үнэн бол оператор_1 нь, эсрэг тохиолдолд оператор_2 биелэгдэнэ.
Жишээ нь дээрхи бодлогод:        (a>b) ? (max=a) : (max=b);
Энэ арга нь оператор_1 ба оператор_2 нэгэн ижил хувьсагчид утга олгох тохиолдолд дараахь гурав дахь хэлбэртэй байж болно. Үүнд:
 <хувьсагчийн_нэр> = (<нөхцөл>) ? (<утга_1>) : (<утга_2>);
Жишээ нь дээрхи бодлогод энэ хэлбэрээр:     max = (a>b) ? (a) : (b);

Wednesday, February 19, 2014

C# хэл

C# бол шинэ хэл юм, гэхдээ сүүлийн хэдхэн жилийн дотор маш олон програм
зохиогчдын сонирхолыг татаж чадсан хэл юм.

Энэ хэл нь маш энгийн бөгөөд ердөө 80 түлхүүр үг, 12 үндсэн өгөгдлийн төрөлтэй.
Тийм боловч C# нь орчин үеийн програмчлалын асуудлуудыг шийдэхэд маш
тохиромжтой, үр бүтээмж өндөртэй хэл юм. C# нь C++ болон Java хэлнээс удамшин
үүссэн бөгөөд объект хандлагат, компонентод суурилсан, бүтцийн програмчлалуудыг
дэмждэг.

C# хэлийг Microsoft-н инженерүүд болох Anders Hejlsberg, Scott Wiltamuth нараар
удирдуулсан цомхон баг хөгжүүлсэн юм. Hejlsberg нь хамгийн түгээмэл PC хэл болох
Turbo Pascal хэлийг үүсгэгчдийн нэг бөгөөд мөн Borland Delphi хэлийг хөгжүүлсэн
багийг удирдаж байсан юм.

.NET Фрэймворк

             .NET фрэймворк нь үйлдлийн системийн дээд талд ажиллах ба үйлдлийн систем ньWindows ангиллын ямар ч үйлдлийн систем байж болно. Мөн .NET систем нь онолынхувьд өөр үйлдлийн системүүд дээр ажиллах боломжтой, тухайлбал Linux, MAC,
Solaris  зэрэг.
         .NET фрэймворкын хамгийн чухал гишүүн бол CLR (Common Language Runtime) юм,
CLR нь програм ажиллах орчин болж өгдөг. CLR ийг Java виртуаль машинтай адилхан
гэж ойлгож болно. Виртуаль машин гэдэг нь компьютерийн платформ болон
хэрэглэгчийн програмын хооронд хиймэл орчинг бүрдүүлж харилцан ажиллах боломж
олгодог системийн програм юм. CLR нь объектуудыг идэвхжүүлж, тэдгээр дээр
шалгалт хийж, санах ойд ачаалж, ажиллуулж, мөн тэдний ашиглахгүй орхисон санах
ойн үлдэгдэлүүдийг нь цэвэрлэж байдаг.



.

.NET Framework ба C# хэл

.NET Платформ

         2000 оны 7 сард Microsoft .NET платформыг албан ёсоор зарласан байна үүнтэй хамт
C# хэл зарлагдсан юм. .NET платформ нь 1990-ээд оноос хойших Microsoft-н гаргасан
олон технологиудыг нэг дор авчирсан, шинэлэг програмчлалын интерфэйсүүдээр 
тоноглогдсон шинэ хөгжүүлэлтийн орчин болсон юм. Үүнд COM+ сервисүүд, ASP вэб 
хөгжүүлэлт, XML болон объект хандлагат дизайн, мөн SOAP, WSDL, UDDI зэрэг шинэ
вэб үйлчилгээний протоколуудыг дурдаж болно.  

Платформ нь 4 тусдаа бүтээгдэхүүний бүлгээс тогтддог. Үүнд: 

• Хөгжүүлэлтийн орчин: C#, J#, Visual Basic.NET зэрэг хэлүүд; Хөгжүүлэх
хэрэгсэл: Visual Studio.NET; Веб үйлчилгээ, виндоуз орчны програмууд хийхэд
зориулагдсан баялаг классын сан; Объектуудыг ажиллуулах Common Language
Runtime (CLR). Эдгээр нь бүхэлдээ платформын томоохон хэсэг юм. 
• Веб үйлчилгээ: Худалдааны вэб үйлчилгээнүүдийг хөгжүүлэх боломж олгоно,
мөн програм бүтээхэд нэг хэсэг нь болон ашиглагдаж болно 
• Тусгай серверүүд: B2B худалдаа (Business-To-Business) худалдаа, и-мэйл,
өгөгдлийн менежмент зэрэгт тусгайлан зориулагдсан BizTalk, Exchange, SQL
Server  зэрэг сервер системүүд 
• Төхөөрөмж: .NET нь үүрэн утаснаас эхлээд тоглоомын төхөөрөмжүүд хүртэлх
PC-бус төхөөрөмжүүд дээр ажиллаж чадна